13.5. Төхөөрөмжийн Сануулгууд

Хувь нэмэр болгон оруулсан Том Рөүдс. Орчуулсан Цагаанхүүгийн Ганболд.

Системийн эхний эхлүүлэлтийн үеэр ачаалагч loader(8) нь device.hints(5) файлыг уншдаг. Энэ файл нь заримдаа “device hints буюу төхөөрөмжийн сануулгууд” ч гэгддэг цөмийн ачаалах мэдээлэл хувьсагчуудыг хадгалдаг. Эдгээр “device hints буюу төхөөрөмжийн сануулгууд” нь төхөөрөмжийг тохируулах зориулалтаар төхөөрөмжийн драйверуудад ашиглагддаг.

Төхөөрөмжийн сануулгууд нь бас 3 дахь шатны ачаалагч дуудагчид бас заагдаж өгч болдог. Хувьсагчуудыг set тушаалыг ашиглан нэмж, unset тушаалаар хасаж show тушаалаар үзэж болно. /boot/device.hints файлд тохируулагдсан хувьсагчууд энд бас өөрчлөгдөж дарагдан бичигдэж болно. Ачаалагч дуудагчид оруулж өгсөн төхөөрөмжүүдийн сануулгууд нь тогтмол биш бөгөөд дараа дахин ачаалах үед мартагддаг.

Систем ачаалагдсаны дараа kenv(1) тушаалыг ашиглаж бүх хувьсагчуудыг харуулж болно.

/boot/device.hints файлын синтакс нь мөр бүрт нэг хувьсагч байх бөгөөд стандарт чагт “#”-г тайлбар тэмдэглэгчээр ашигладаг. Мөрүүдийг дараах байдлаар бүтээдэг:

hint.driver.unit.keyword="value"

3 дахь шатны ачаалагч дуудагчийн синтакс нь:

set hint.driver.unit.keyword=value

driver нь төхөөрөмжийн драйверийн нэр, unit нь төхөөрөмжийн драйверийн нэгжийн дугаар, keyword нь сануулга түлхүүр үг юм. Түлхүүр үг нь дараах тохируулгуудаас тогтож болно:

Төхөөрөмжийн драйверууд нь энд жагсаагдсанаас илүү сануулгуудыг хүлээн авч (эсвэл шаардаж) болно, иймд гарын авлагын хуудсыг үзэхийг зөвлөж байна. Дэлгэрэнгүй мэдээллийн талаар device.hints(5), kenv(1), loader.conf(5), болон loader(8) гарын авлагуудаас зөвлөгөө авна уу.

Энэ болон бусад баримтуудыг ftp://ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/doc/ хаягаас татаж авч болно.

FreeBSD-ийн талаар <questions@FreeBSD.org> хаягтай холбоо барихаасаа өмнө баримтыг уншина уу.
Энэ бичиг баримттай холбоотой асуулт байвал <doc@FreeBSD.org> хаягаар цахим захидал явуулна уу.
Энэ бичиг баримтын орчуулгатай холбоотой асуулт байвал <admin@mnbsd.org> хаягаар цахим захидал явуулна уу.