A.6. Subversion ашиглах нь

A.6.1. Танилцуулга

2012 оны 7 сараас FreeBSD-н бүх эх код, баримтжуулалт болон портын цуглуулгыг хадгалахдаа Subversion (svn)-г үндсэн хувилбар удирдах систем болгон ашиглаж эхэлсэн.

Тэмдэглэл: Subversion хөгжүүлэлтийн хэрэгсэл юм. Ихэнх хэрэглэгчид FreeBSD-г шинэчлэх хэсэгт зааснаар FreeBSD-н үндсэн системийг шинэчлэх ёстой бөгөөд FreeBSD-н портын цуглуулгыг шинэчлэхдээ Portsnap-г ашиглах ёстой.

Subversion-д URL-г ашиглан репозиторыг заадаг бөгөөд protocol://hostname/path хэлбэрийн байна. Доор заасан шиг толин тусгалууд өөр өөр протоколуудыг дэмжиж болно. Замын эхний хэсэг нь хандаж болох FreeBSD-н репозитор юм. Гурван өөр репозитор байдаг: FreeBSD-н үндсэн системийн эх кодод зориулсан base, Портын цуглуулгад зориулсан ports, баримтжуулалтад зориулсан doc байдаг. Жишээ нь URL svn://svn0.us-east.FreeBSD.org/ports/head/ нь svn протоколыг ашиглан svn0.us-east.FreeBSD.org толин дээрх портын репозиторын гол салбарыг зааж байна.

A.6.2. Суулгах

Subversion-г аль ч репозиторын агуулгыг татаж авахаас өмнө суулгасан байх шаардлагатай. Хэрэв портын мод байгаа бол Subversion-г ингэж суулгаж болно:

# cd /usr/ports/devel/subversion
# make install clean

Хэрэв портын мод байхгүй бол Subversion-г багц хэлбэрээр суулгаж болно:

# pkg_add -r subversion

Хэрэв pkgng ашиглан багцыг удирддаг бол Subversion-г ингэж суулгана:

# pkg install devel/subversion

A.6.3. Subversion-г ажиллуулах

Эхийн цэвэр хувилбарыг татаж локал сан руу авахад svn тушаалыг ашиглаж болно. Энэ санд байгаа файлуудыг локал ажлын хувилбар гэдэг.

Сануулга: Локал сан нь үүссэн боловч svn тушаалаар үүсгэгдээгүй бол татаж авахаасаа өмнө нэрийг солих юм уу устгаарай. svn-ээр үүсгэгдээгүй сан дээр татаж авах тохиолдолд татаж авч байгаа файлууд нь байгаа файлуудтай зөрөх асуудал үүсч болзошгүй.

Өгөгдсөн репозитороос татаж авахдаа энэ маягийн тушаалыг:

# svn checkout svn-mirror/repository/branch lwcdir

гэж ажиллуулах бөгөөд:

Энэ нь Портын цуглуулгыг АНУ-н баруунд байрлах репозитороос HTTPS протокол ашиглан локал ажлын хуулбарыг /usr/ports-д санд байршуулж байгаа жишээ юм. Хэрэв /usr/ports сан байгаа бөгөөд svn-ээр үүсгэгдээгүй бол өөрчлөх юм уу устгахаа мартуузай.

# svn checkout https://svn0.us-west.FreeBSD.org/ports/head /usr/ports

Алсын репозиторын бүрэн салбарыг эхний удаа татаж авах учраас удаж магадгүй. Тэвчээртэй байгаарай.

Эхний удаа татсаныхаа дараа локал ажлын хуулбарыг шинэчлэхдээ:

# svn update lwcdir

Дээрх жишээн дээр үүсгэсэн /usr/ports-г шинэчлэхдээ:

# svn update /usr/ports

Татаж авахаас шинэчлэх нь хурдан бөгөөд өөрчлөгдсөн файлуудыг л татаж авдаг.

Татаж авсныхаа дараа локал ажлын хуулбарыг шинэчлэх өөр нэг арга нь /usr/ports, /usr/src, ба /usr/doc сангууд дахь Makefile-д байдаг. SVN_UPDATE-г зааж өгөөд update гэж хэрэглэнэ. Жишээ нь /usr/src-г шинэчлэхийн тулд:

# cd /usr/src
# make update SVN_UPDATE=yes

A.6.4. Дэлгэрэнгүй мэдээлэл

Subversion ашиглах талаар бусад мэдээллийг Version Control with Subversion нэртэй “Subversion ном”, эсвэл Subversion баримтжуулалтаас үзнэ үү.

Энэ болон бусад баримтуудыг ftp://ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/doc/ хаягаас татаж авч болно.

FreeBSD-ийн талаар <questions@FreeBSD.org> хаягтай холбоо барихаасаа өмнө баримтыг уншина уу.
Энэ бичиг баримттай холбоотой асуулт байвал <doc@FreeBSD.org> хаягаар цахим захидал явуулна уу.
Энэ бичиг баримтын орчуулгатай холбоотой асуулт байвал <admin@mnbsd.org> хаягаар цахим захидал явуулна уу.